МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

11/11/14

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

 2014-2015 Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэх, мөн тодорхой тооны оюутнуудад мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломж олгоно.
 Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.
Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  • Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх, 
  • Гэр бүл нь амжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй 
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлэгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.
Бүртгэл:

  • 2014 оны 11 сарын 7-ны өдрийн 16 цагаас өмнө http://www.jotformpro.com/zorigfoundation/SDC2015 хуудсаар орж цахим өргөдлийн маяг бөглөнө. 
  • Дээрх хуудсанд "Чиний ойрын 10 жилийн төлөвлөгөө" сэдвээр 500 үгтэй эссэ /ЗААВАЛ/ хавсаргана, 
  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулга зэргийг ЗААВАЛ хавсаргана. 
Жич: Энэ хичээлийн жилээс бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.
Шалгаруулалт: Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. 
Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ: 
  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас
  • Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)
  • Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна. 
  •  ЗОРИГ САН Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол www.zorigsan.mn хуудсанд хандаж болно.
  •  Харин Танд асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу. Email: scholarship@zorigfoundation.org

No comments:

Post a Comment

Завхан сум Оюутны зөвлөл's Эх сурвалж Slidely Slideshow

Орчуулагч

ХАНДАЛТ

БЛОГ АРХИВ

Увс аймаг Завхан сум Оюутны зөвлөл. Блог хөгжүүлэгч Blogger Templates