МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

11/13/14

Урамшууллын тэтгэлгийг ямар оюутан хүртэх вэ?

nb
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.

Урамшууллын тэтгэлгийг яаж олгох вэ?
Урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс дараахь хувиар тооцон олгоно:

3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн;
3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;
боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;
боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;
олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;
эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо нь 720-иос дээш шинээр элсэгчид, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн. Тэтгэлэг олгоно.

Жилийн чөлөө авсан суралцагч хамрагдах уу?
Тус тэтгэлгийг авсан суралцагч чөлөө авсан эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсоож,дараагийн хичээлийн жилд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлэг авах эрх нь нээгдэнэ.

No comments:

Post a Comment

Завхан сум Оюутны зөвлөл's Эх сурвалж Slidely Slideshow

Орчуулагч

ХАНДАЛТ

БЛОГ АРХИВ

Увс аймаг Завхан сум Оюутны зөвлөл. Блог хөгжүүлэгч Blogger Templates