МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

11/12/14

Санах ойгоо хөгжүүлэх 5 зөвлөгөө:

1. Утасны дугаар цээжлэх, эсвэл зүүн гараараа шүдээ угаах (хэрэв та солгой бол эсрэгээрээ) зэргийг зуршил болгох хэрэгтэй. Ингэснээр та зүүн тархиа хөгжүүлснээр зогсохгүй хурдан сэтгэж, тогтоодог болно.
2. Болох бүхнийг бичиж, тэмдэглэхийг бүү эрмэлз. Өдрийн хийх ажлын жагсаалт, худалдаж авах хүнс зэргийг толгойдоо тогтоохыг хичээ.
3. Кино үзсэний дараа эсвэл ном уншсны дараа бүтэн үйл явдлыг нь эхнээс нь эргэцүүлээд үз. Танд 30 секунд л шаардагдах боловч энэ нь маш их ашиг тустай.
4. Чадах хэмжээгээрээ ном сайн унш, хамгийн гол нь өдөр бүр. Хэрэв нэг номыг нэг долоо хоногт уншдаг бол, нэг жилд 52 ном, 10 жилд 520 ном.
5. Амин дэмтэй, B, C, E, K витаминтай хоол хүнс хэрэглэ. Хамгийн ашиг тустай нь – самар, зөгийн бал, далайн байцаа, улаан усан үзэм, лимон. Ус уухай мартуузай. Хүний уураг тархины 90% нь уснаас бүрдсэн байдаг, тийм учраас ус уух нь уураг тархины үйл ажиллагаанд тустай.

No comments:

Post a Comment

Завхан сум Оюутны зөвлөл's Эх сурвалж Slidely Slideshow

Орчуулагч

ХАНДАЛТ

БЛОГ АРХИВ

Увс аймаг Завхан сум Оюутны зөвлөл. Блог хөгжүүлэгч Blogger Templates